ШЕЗ: Ч.Маралмаагийн шүүх хурлыг хаалттай явуулна
Өнгөрсөн аравдугаар сард найман машин мөргөж, хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан. Уг ослын үеэр 12 настай хүүхэд автомашинд мөргүүлж хүнд гэмтсэн. Осол гарахад автомашин жолоодож явсан иргэн Ч.Маралмаад холбогдох гэм буруугийн шүүх хурал маргааш 11.00 цагт болно.
Шүүх хурлыг нээлттэй явуулах эсэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “Уг хурал нь насанд хүрээгүй хохирогчтой учраас хуулиараа хаалттай байдаг. Тэгэхээр зөвхөн тогтоох хэсэг буюу шийдвэр сонсгох хэсгийг нээлттэй дэлгэцээр харуулах боломжтой” гэлээ.
Ч.Маралмаагийн талаас шинжээчийн хүндэвтэр гэж гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан юм. Харин хохирогчийн аав “Шүүхийн шинжилгээний дүгнэлт эцсийн байдлаар хүндэвтэр гэж гарсан. Охины шарх нь аньсан ч оо сайхан талаасаа сорвитой, хонхойгоод үрчийгээд муухай болсон” хэмээн хэлсэн юм.
URL: