В.Путин: “Барууны орнууд хориг арга хэмжээгээр дамжуулан ОХУ-ыг эрсдэлд оруулахаар санаархаж байна”
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 15-нд Стратегийн хөгжил болон үндэсний төслийн комиссын хурлыг цахим хэлбэрээр хуралдуулав. Тэрээр “Барууны орнууд хориг арга хэмжээгээр дамжуулан ОХУ-ыг эрсдэлд оруулахаар санаархаж байна. Гэвч ОХУ өөрийгөө битүүмжлэх замыг сонгохгүй” гэжээ. В.Путин “Барууны орнууд ОХУ-ын эдийн засгийг богино хугацаанд сүйрүүлж, Оросын гадаад валютыг дээрэмдэж, рублийн ханшийг унагаж, ноцтой инфляцийн хөөрөгдөл бий болгох зорилгоор ОХУ-ын эсрэг урд өмнө байгаагүй хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Гэвч ОХУ-ын засгийн газар, банк санхүүгийн байгууллага хийгээд бусад орон нутгуудын хамтын чармайлтууд дор Оросын эдийн засгийн байдал сэргэж тогтвортой болж байна” гэжээ. Мөн “ОХУ-ын 2022 оны ДНБ-ний нийт хэмжээ 2.5 хувиар буурсан боловч урьд нь төсөөлж байсан 2.9 хувийн бууралтаас бага байна. Оросын барааны үнэ ч 3-4-р сарын хооронд их хэмжээгээр өсөж байснаа 5-р сараас өнөөг хүртэл харьцангуй тогтвортой хэвээр байна. Рубль нь энэ оны эхнээс дэлхийн хамгийн тогтвортой валютын нэг болсон байна. Одоо ОХУ-ын санхүү тогтвортой байна. Энэ оны эхний 11-р сард ОХУ-ын холбооны төсвийн илүүдэл 560 тэрбум рубль байна” гэжээ. Энэ он болон ирэх онуудад ОХУ-ын төсвийн алдагдал доогуур түвшинд байж, ДНБ-ний 2 хувийг эзлэх болно хэмээн тэрээр мөн тэмдэглэжээ.
http://hardnews.mn/42305/
URL: