Хөгжлийн банкны ерөнхий сонсголд “Пирамид-Орд” ХХК-ийн гэрчээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дууджээ

38161-1000-600.2Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол” дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Маргааш /2023.01.20/ “Пирамид-Орд” ХХК-ийн зээлийн асуудлыг шинжиж хэлэлцэнэ. Харин гэрчээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгыг гэрчээр дуудагдсан” гэв.


URL: