Путин гэртээ хариад бид ялагдлаа гэж хэлвэл амь насаа алдах болно

38183-1000-600.2Дата анализын “Palantir Technologies Inc” компани Украины Оростой хийж буй дайнд ихээхэн нөлөө үзүүлж байгаа билээ.  Тус компанийн гүйцэтгэх захирал Алекс Карп ОХУ-ын Ерөнхийлөгч Владамир Путин Украинтай хийж буй дайнаа зогсохгүй гэж үзэж буй талаараа ярьжээ.  Карп мягмар гарагт CNBC сувгийн “Squawk Box”-т  Дэлхийн эдийн засгийн форумын үеэр өгсөн ярилцлагадаа “Юу болохыг мэдэхэд маш хэцүү. Орос Украины зүүн хэсэгт орших Донбассын бүс нутагт урагшилсаар байгаа тул Оросын Ерөнхийлөгч зогсохгүй. Хэрэв Путин гэртээ хариад  бид ялагдлаа гэж хэлвэл амь насаа алдах болно” гэжээ. Палантирын гүйцэтгэх захирал CNBC-д хэлэхдээ, Украин Палантир технологийг баатарлаг үйлстэй хослуулан дайнд ялж чадна гэдгээ харуулсан ч Путин урагшлах болно. Барууны орнууд Путинд Украины бүрэн эрхт байдалд халдахыг  зөвшөөрвөл энэ нь аймшигтай жишиг тогтооно гэв.

https://www.msn.com/en-us/money/news/putin-will-lose-his-life-if-he-loses-the-war-why-palantir-chief-says-war-not-likely-to-end-in-ukraine/ar-AA16rNxo?cvid=3b22c671a78b4e19bd12fda496e9161b


URL: