ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин, Шарын гол ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Хулан Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ 4 тэрбум төгрөгийг ББСБ-ын данс руу шилжүүлжээ

gereliinohinХөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.

Өнөөдөр “Шарын гол” ХК-ийн зээлийг хэлэлцлээ. Уг зээлийг Эрсдэлийн удирдлагын газар эрсдэлтэй, зээлээ хугацаанд нь төлж чадахгүй, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ хийгээгүй хэмээн үзсэн ч зээлийг 2018 онд олгожээ.

“Шарын гол” ХК нийт 4 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, “Хэрлэн Онон Туул” хэмээх ашиг сонирхлын зөрчилтэй ББСБ-аар гүйлгээ хийсэн гэв. Тус ББСБ нь Батбаатарын хувьцаа эзэмшдэг байгууллага юм. Батбаатар “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байжээ. Тэрээр өнөөдрийн сонсголд ирсэнгүй.

ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин Г.Хулан “Шарын гол” ХК-ийг үүсгэн байгуулжээ. Тус компани ББСБ руу мөнгө шилжүүлснийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мөнгө угаалтын хамгийн түгээмэл хэлбэр гэв.

https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/38050


URL: