Л.Лхагва: Би сансраараа гоёдог

22022014-1393029510-403234064-planetӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………..

Төрийн шагналт эрдэмтэн Л.Лхагватай ярилцлаа. Тэрбээр Сансрын эмнэлэг-биологийн судалгааны цуврал бүтээлээрээ энэхүү нэр хүндтэй шагналыг хүртээд байгаа юм.


-Шинэ оны босгон дээр авсан таны шагналын намтарт сансрын судалгаа шинжилгээний эхлэлийг тавьж олон улсын сансар судлалд тодорхой хувь нэмэр оруулсан гэж тодотгожээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-1981 оны гуравдугаар сарын 22-нд монгол хүн анх удаа сансарт ниссэн гэдгийг бид бүгд мэднэ. Миний судалгааны ажил эндээс үүдэлтэй. Социалист гэгдэж байсан орнуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 1978 оны гуравдугаар сарын 2-нд анх Чех, Оросын хамтарсан нислэг болж тэр ондоо нийт гурван нислэг болж байлаа. Дараа нь 1979 онд нэг нислэг, 1980 онд гурван нислэг, 1981 онд хоёр нислэг хийсний нэг нь манайх. Сансарт нисэх үед эрдэм шинжилгээний олон туршилт хийх ёстой. Тухайн үед тал талын мэргэжлийн улсууд оролцон Оросын болон бусад орны эрдэмтэдтэй хамтраад хөтөлбөрүүд боловсруулсан. Манай сансрын нислэгийн үеэр нийт 25 туршилт хийсэн юм. Үүнээс 11 нь эмнэлэг биологийн туршилт байсан. Албан ёсоор бүртгэгдсэн нь л 25 болохоос манайхан өөрсдөө санаачлаад нислэгийн үед өөр олон туршилтууд хийсэн. Тэрхүү 11 туршилтын аравт нь би гар бие оролцсон хүн. Эдгээр туршилтын үр дүн нь сансар судалгаанд ялангуяа сансрын эмнэлэг биологийн судалгаанд шинэ үе шат боллоо гэж тухайн үед дүгнэсэн байдаг. Монгол Улс сансарт хүнээ нисгэсэн арав дахь орон, багаж хийсэн 20 дахь орон болсон.

-Тодорхой нэг туршилтынхаа талаар сонирхуулахг үй юу?

-Миний өөрийн гардан хариуцаад хийж байсан биоритм гэж туршилт байгаа. Тэр туршилтын хувьд бид нар жингүйдлийн үзэгдлийг загварчлаад сансрын нисгэгч болоод бусад эрүүл биетэй хүмүүсийг оролцуулан туршилт судалгаа хийсэн. Үүнийхээ үр дүнд шинжлэх ухааны тодорхой шинэ сонин баримт олсон. Уг туршилтаа бусад орны эрдэмтдэд танилцуулаад “Газар дээр туршихад ийм үр дүн гарлаа. Сансарт туршвал яг ямар байх бол, бодит сансрын нөхцөлд судлах сонирхолтой байна” гэж хэлсэн. Тэгээд сансрын нислэг хийж байгаа хүнийг судЛ. Лхагва: лаад дэлхий дээр гаргаж авсан үзүүлэлтээ харьцуулж мөн бууж ирсний дараа нь бас судлаад туршилтуудынхаа үр дүнг харьцуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн судалж байгаа үзүүлэлтийн хэмнэл газар дээр байдаг шигээ сансарт хэвээрээ байна уу гэдгийг судалтал өөрчл өгддөг нь тогтоогдсон байхг үй юу.

Тэр өөрчлөлтийг тогтоосон нь сансрын анагаах ухааны түүхэнд, тойрог замын эрдэм шинжилгээний станцын түүхэнд анх удаагийн судалгаа болсон юм. Олон туршилтаас яагаад үүнийг онцлоод байна гэхээр уг туршилт хийснээс хоёр гурван жилийн дараа АНУ-ын эрдэмтэд сармагчин дээр уг туршилтыг хийсэн. Тэрийг дуулаад тухайн үед би “Америкийн мундаг хүмүүс нөгөө туршилтыг юу гээд гаргаад ирэх бол” гээд чагнаж байсан. Тэгтэл яг л миний гаргасан үр дүн гараад ирсэн. Ганц нэг тооны зөрүү л гэхээс яг адилхан. Өөр орны том эрдэмтэд дахин нотолсноороо энэ судалгаа өвөрмөц.

-Таны судалгааны ажил монгол хүн сансарт ниссэн үеэс эхэлсэн гэлээ. Яг хэдий үеэс энэ салбарыг сонирхох болов?

-Хүмүүс хувь тавилан гэж их ярих болж. Миний сансар судлал сонирхох, энэ талын мэргэжилтэн болсон нь ёстой л хувь тавилан юм. Би 1949 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн Сартуул цэцэн вангийн хошууны хүн. Улмаар 1957 онд ардын сургуулийн босгыг алхаж орсон. Тэр жил буюу 1957 оны аравдугаар сарын 4-нд дэлхийн анхны хиймэл дагуул хөөрсөн байдаг. Тэр үед “хиймэл сар хийгээд тавьчихаж гэнэ” гэхчилэн их л дуулиантай мэдээлэл цацагдаж байсан. Би тэгэхэд сар хараад “нөгөө хиймэл сар нь хаана байгаа юм” гээд явж байснаа мартдагг үй. Анх сургуульд ороход агаарын хиймэл сар гэж сонссон нь намайг сансар огторгуйн чиглэлийн юмыг сонирхох оч бадраасан юм шиг байгаа юм.

Дөрөвдүгээр ангиа төгсөх жил буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Ю.А.Гагарин сансарт нисч 108 миниут дэлхийг тойрсон гэх мэдээлэл цацагдсан. Дараахан нь “108 минут” нэртэй ном хүртэл гарч тэр номыг хоршооноос худалдаж аваад уншиж байсан. Би анх хиймэл дагуул хөөрлөө гэхээр дотор нь хүн суугаад нисчихсэн юм байна гэсэн ойлголттой байсан. Ю.А.Гагарины тухай тэр номыг уншаад тэс өөр ойлголттой болсон. Мөн 1949 онд намайг төрсөн жил Орос улсад 100 гаруй км хүртэл пуужин сансарт нисгэж туршиж байсан үе юм билээ. “Миний төрсөн он хүртэл сансрын пуужин хөө- рөхтэй холбоотой байсан нь сонин юм байна даа” гэж энэ бүхнийг би бэлгэшээж боддог. Бас болоогүй ээ, аравдугаар ангид байхад (1967 он) манай сургуульд захирлын нэрэмжит шалгалт гэж болдог байсан. Хэл бичиг, тоо физик, химийн олимпиад болно. Хэл бичгийн олимпиад дээр зохион бичлэг хийлгэдэг. Тэгэхэд би “Сансрыг эзэмшихэд Зөвлөлт Холбоот Улсын олж буй амжилт” гэсэн сэдэвтэй зохион бичлэг хийж онц үнэлгээ авч сансрын талаар овоо мэдлэгтэй юм байна гэдгээ харуулж үнэлэгдэж байлаа.

-Монгол хүн сансарт нисэх үйл ажиллагаанд оролцох болсон түүхээс яривал сонин байх?

-1976 оны долдугаар сарын 13-ны өдөр тэр үед социалист гэгдэж байсан орнуудын Засгийн газрын хэмжээнд хэлэлцээр байгуулагдаад Зөвлөлтийн сансрын хөлөг станцаар социалист орны иргэдийг нисгэх тухай хэлэлцээр байгуулагдсан юм. Энэ хэлэлцээрийн тухай би сониноос уншаад “Монгол хүн сансарт нисэх нь ямар сайхан юм бэ” л гэж бодож байснаас өөрөө энэ ажилд оролцоно гэж бодоогүй. Би тэр үед Анагаах ухааны дээд сургуульд багшилж байлаа. Тэгээд 1977 он гараад дөрөвд үгээр сард намайг Эрүүлийг хамгаалахын сайд дуудсан. Яваад очтол академич Б.Ширэндэв гуайтай уулзуулсан. Тэгтэл Б.Ширэндэв гуай маш сонин мэдээ дуулгаж гайхшруулсан. Сансрын ажилд чамайг татаж ажиллуулах болсон. Монгол хүн сансарт нисэхээр болж байгаа. Нисгэх хүнээ эхлээд олно дараа нь эрдэм шинжилгээний ажил хийгээрэй гэсэн. Сансрын нисгэгчийг яаж сонгодог, сансрын эрдэм шинжилгээний туршилт гэж юу байдаг юм бүү мэд л байлаа би.

-Сансрын ажил үйлсийн үед сонин содон зүйл олон л тохиолдож байсан байх. Тийм дурсамжаасаа хуваалцах уу?

-Зөндөөн бий. “1965 оны гуравдугаар сарын 18-нд ЗХУ-ын сансрын нисгэгч А.А.Леонов гуайг сансарт ил гарч байхад би наймдугаар ангийн хүүхэд аймгийнхаа математикийн олимпиадад үзүүр түрүү булаалдаад явж байж. Гэтэл хожим нь 1981 оны гуравдугаар сарын 18-нд манай армийн 60 жилийн ойн өдөр тохиосон. 60 жилд зориулсан тэр сонинд М.Ганзориг, Ж.Гүррагчаа бид гурвын зураг гарч байлаа. Бид тэр үед Байконурт байсан.

Сансрын багийнхан хөтөлб өрийнхөө дагуу бэлтгэлээ хийгээд ороод иртэл тухайн үеийн удирдах ажилтан А.А.Леонов гуай “Монголын сансрын багийн эмч Лхагва босно уу” гэлээ. Би ямар нэгэн хийдэл гаргасан юм болов уу гэж бодонгоо бостол тэрбээр “өнөөдөр 1981 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монголын ардын армийн 60 жилийн ойн баярын өдөр учраас энд байгаа гурван Монголдоо баяр хүргэе” гээд алга ташсан. Би бас хариуд нь баярласан талархсанаа илэрхийлсэн. Тодруулж хэлэхэд 1965 оны гуравдугаар сарын 18-нд би анх удаа А.А.Леонов гуайн тухай сонсч байсан бол 16 жилийн дараа яг тэр өдрөө тэр хүнтэй биечлэн уулзаж хариу баяр хүргэсэн явдал нь үнэхээр сонин агшин байлаа.

-Б.Чадраа гуай та хоёрын бүтээлийг 1981 онд төрийн шагналд нэр дэвшиж байсан гэж сонссон. Яагаад тэр үед өгч болоог үй юм бол?

-Сансрын судалгааг маань үе үеийн Ерөнхийлөгч нар дандаа онцолсон байдаг. 1981 онд Ю.Цэдэнбал дарга МАХН-ын XVIII их хурал дээр бидний бүтээлийг маш их үнэлж байсан байдаг. Дараа нь П.Очирбат Ерөнхийлөгч, Н.Багабанди Ерөнхийлөгч үнэлж байсан байдаг. Харин өнөө жил Н.Энхбаяр Ерөнхийл өгч. Үе үеийн төрийн тэрг үүнүүд сансрын судалгааны ажлыг өндөрт үнэлж иржээ. Үүний бодит жишээ бол 2001 онд Н.Багабанди Ерөнхийлөгч надад хүний гавьяат эмч цол олгосон. Эрдэм шинжилгээний туршилтын үр дүнг сая Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр үнэлж төрийн шагнал хүртээлээ.

Бидний бүтээл 1981 онд төрийн шагналд дэвшиж байсан нь үнэн. Б.Чадраа гуай бид хоёроос гадна сансрын багаж хийсэн Ш.Дамба гэдэг залуу нэр дэвшсэн. 1981 оны долдугаар сард дээд газраас Б.Чадраа гуай руу утасдаж шагнал авна. Хувцсаа бэлд маягийн юм хэлсэн байдаг. Тэгээд Б.Чадраа гуай над руу утасдаад “Хөөе нэг юм болох юм шиг байна. Костюм энэ тэр бий юу” гэсэн. Тэгээд л чив чимээгүй болчихсон. Яасан юм бол гэж асуух ч үгүй шүү дээ тэр үеийн улс. Тэгсэн маш их учиртай л юм болсон шиг байгаа юм. Тэр жилдээ Б.Чадраа гуайг янз янзаар гоочилж, Б.Ширэндэв гуайг ч зүгээр байлгаагүй. Санаатай явуулга л байсан юм билээ.

Тэгээд л мартагдаад 2008 онд 27 дахь жил нь болж байна. 1981 онд бидний хийсэн шинжлэх ухааны үр дүн яг хэвээрээ байгаа. Хаанахын хэн ч бидний бүтээлээс иш татаад бичиж болно. Нэгэнт судлаад орхичихсон учраас дахиж судлах шаардлагагүй болчихсон юм. Тэрийг тухайн үед үнэлэх гээд орхигдсон гэдгийг одоогийн Ерөнхийлөгч мэдэрсэн байна. Аль 1981 оны хуучин юманд шагнал өгчихлөө гэж зарим хүмүүс бодож магадгүй.

Гэтэл бидний бүтээл түрүү хэлсэн 11 туршилт тодруулбал, эмнэлэг биологийн тэр бүтээлүүдийн үнэ цэнэ яг хэвээрээ байж байгаа. Энэ утгаараа шинжлэх ухааны бүтээл хуучирдагг үй юм байна. Янз бүрийн ном сэтгүүлээс Нобелийн шагнал авсан улсуудын тухай уншиж байхад дандаа л 20-30 жилийн дараа шагнал авсан байдаг юм билээ. Шинжлэх ухааны бүтээл бол өнөөдөр гоё гутал хийчихээд маргааш үнэ хүргээд зарчихдаг юм биш юм байна л даа. Үнэ цэнэ нь удах тусмаа мэдрэгддэг, үнэлэгддэг юм байна. Нээлтээ хийгээд тэр дороо шагнал авч байгаа хүн бараг байхгүй дээ.

-Таны бүтээл шинжлэх ухааны салбарт зууны манлай өргөмжлөл хүртэж байсан байх аа?

-Монголын ард түмэн мартахгүй юмаа мартдаггүй юм билээ. 1999 онд “Зууны мэдээ” сониноос зууны манлай гэж шалгаруулсан. Тэгсэн манай сансрын судалгаа “Зууны шилдэг нээлт” гээд гараад ирсэн. Бусад нээлт хийсэн хүмүүсийн нэр явж байсан. Гэхдээ Б.Чадраа гуай бидний нэртэй Сансрын судалгааны ажилд дийлэнх нь саналаа өгсөн байдаг. Би энэ батламжийг авчихаад маш их баярласан. Ард түмэн үнэлдэг л юм байна.

-Та яг ямар мэргэжилтэй юм бэ?

-Сансрын эмч. Сансрын мэргэжлийн эмч Монголд нэг байна гэж би онгирдог л юм. Ш.Гүрбазар Монголоороо гоё- дог гэдэг шиг би сансраараа гоёдог. Ингээд хэлчихвэл эрхэм дүү Ш.Гүрбазар оюуны бүтээл ашиглачихлаа гэхгүй байлгүй дээ. Сансрын нислэг болоогүй болохоор надаас хойш ийм мэргэжилтэн бэлдсэнг үй. Тэгэхээр одоо монгол хүн сансарт нисгэнэ гэх юм бол би өөрөө гарддаггүй юмаа гэхэд ямар ч байсан зөвлөх нь болох болов уу гэж бодоод байгаа.

-Анагаахын олон мэргэжилтэн дотроос таныг сонгож авсан нь сансар судлал сонирхдог гэдгийг тань мэдсэн л байж дээ?

-Судалсан юм байна. Би одооны судалгааны сэдэвтэй холбоотой өгүүлэл бичиж 1974 онд “Үнэн” сонинд нийтл үүлсэн байгаа юм. Мөн 1976 онд “Хүн сансар-биологи” нэртэй өгүүлэл бичиж “Үнэн” сонины шагнал хүртсэн байдаг. Тэндээс л ийм чиглэлийн юм бичдэг, сонирхдог хүн байна гэсэн мэдээ авсан байх. Уг нь би Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний факультет төгссөн. Энэ нь цаашаа гурав дөрвөн сар нарийн мэргэшээд ямар ч чиглэлийн эмч болж болдог. Тийм дэвсгэр суурийг авч төгсөөд сургуульдаа Биохими гэдэг хичээл заах болсон. Энэ нь хүн, амьтны биед явж байгаа химийн үйл явцыг судалдаг шинжлэх ухаан. Би өөрөө эмчилгээний анги төгсчих өөд цэвэр биохимийн хичээл заана гэдэг бол сонин учрал байсан. Энэ маань хожим сансар судлалд ажиллахад дөхөм болсон.

Тухайн үед сансрын эмч, эмчилгээний туршилт гэж юу байдгийн огт мэдэхгүй хүн гадны мэргэжилтн үүдтэй үнэлэгдэж байсан нь үүний л гавьяа. Ер нь бол Монголын эмч нараас хэн ч л энд оччих чадамжтай төгсдөг байсан. Тухайн тэр тохиол намайг тэгж оносон нь их аз л даа. -1981 оноос хойш та ямар эрдэм шинжилгээний ажил хийв?

-1981онд хийсэн судалгааны үр дүн 1994 он гэхэд шинжлэх ухааны докторын ажил болж дууссан. Тэгэхээр 13 жил судалгаа хийчихэж байгаа биз. Тэрнээс хойш 23 эрдэмтний ажлыг удирдаж хамгаалуулах шив дээ. Шинжлэх ухааны доктор тав байна. 18 дэд доктор, магистр бий. Манай анагаахыг дотор нь эмнэл зүйн шинжлэх ухаан, био анагаах гэх мэтээр хуваадаг. Био анагаахын салбарт нэлээд судалгаа хийж Монголдоо тэргүүлэгч судалгаа хийгчдийн тоонд дотор цохиж явдаг хүн дээ.

-Одоо та ямар ажил эрхэлж байна?

-Монгол Улсын Ерөнхийл өгчийн Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. 2001 оноос Н.Багабанди Ерөнхийл өгчийн үеэс энэ ажлыг эрхэлж байна.

http://hardnews.mn/45881/


URL: