Х.Баттулга Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт нарыг шалгуулахаар ҮХЦ-д гомдол гаргажээ
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар өнөөдөр ҮХЦ-д хандсныг Ардчилсан Намын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.
Тодруулбал, “Иргэн С.Баярцогт нарт холбогдох
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол,
- Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/54 дүгээр магадлал,
- Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна.
Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр ял авсан хэрэгтэн, чөлөөлөгдөөд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж “Би цагаадсан, Дээд шүүхтэй тохирсон, эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудал яваад байгааг шалгуулахаар болсон” хэмээжээ.
URL: