Путинийг 2024 оныг “үзэхгүй” гэжээ

 37840-1000-600.2

2014 онд Москваг Крымийг өөртөө нэгтгэхийн эсрэг санал өгсөн ОХУ-ын парламентын цорын ганц гишүүн асан Оросын сөрөг хүчний зүтгэлтэн Илья Пономарев Владимир Путинийг ирэх жил  хүртэл амьдрахгүй гэж мэдэгджээ. Пономарев 2007-2016 онд ОХУ-ын Төрийн Думын гишүүн байсан ч одоо Украинд оршин суудаг бөгөөд тус улсын иргэншилтэй болжээ. Түүний үзэж байгаагаар, Путин Украины газар нутгийг Орос бүрэн хяналтдаа авч чадахгүй гэж мэдэгджээ. Тэрбээр “Путиний эрх мэдэл нь түүний альфа эр буюу  ялагдашгүй ​​байр сууринд байсаар ирсэн. 2022 он бол энэ байр суурь буурч эхэлсэн жил байсан. Миний таамаглалаар Путин дараагийн төрсөн өдрөө үзэж чадахгүй” гэжээ. Путин аравдугаар сарын 7-нд 71 нас хүрнэ.

https://www.msn.com/en-us/news/world/putin-will-not-live-to-see-2024-says-exiled-russian-official/ar-AA16dugu?ocid=EMMX&cvid=5092bfb5fc3b4657b3ade6640517b214


URL: