Жүжигчин Сун Хе Гё “Elle” сэтгүүлийн нүүрийг чимжээ

“Elle” сэтгүүл хоёрдугаар сарын дугаартаа жүжигчин Сун Хе Гёгийн зураг бүхий өвөрмөц гурван нүүрээ дэлгэлээ. ”Netflix”-ээр цацагдсан “The Glory” киноны гол дүрийг бүтээж багагүй дуулиан дэгдээгээд байгаа жүжигчин бүсгүй эгдүүтэй болон хүйтэн хөндий, өөртөө итгэлтэй зэрэг олон төрлийн дүр төрхөөр Fendi брэндийн хувцаснуудыг амилуулсан байна.

Fendi брэндийн албан ёсны нүүр царайгаар ажилладаг тэрээр “The Glory” киноны хоёрдугаар бүлгийн тухай “Хоёрдугаар бүлэгт илүү олон сюрприз задрах болно. Мөн илүү хөгжилтэй байх болно” гэжээ. Жүжигчин бүсгүй бүтээсэн дүрийнхээ тухай “Би түүнийг ядарсан бас сул дорой байгаасай гэж хүссэн. Өшөө авахыг хүссэн хүмүүс харагдах талаасаа том биетэй байх хэрэгтэй гэж боддог хүмүүс бий. Жүжиг биетэй, сул дорой хүнд ялагдсан ч тэд “чамаас хэн айх юм бэ” гэх байх. Тийм учраас би олон хувцас сольж өмсөхийг хүсээгүй. Үүний оронд цэвэрхэн бөгөөд мэргэжлийн хувцасласан дүр төрхтэй байхыг илүүд үзсэн” хэмээжээ.

Түүний бүрэн хэмжээний ярилцлагыг “Elle” сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаараас унших боломжтой ажээ.

https://news.zindaa.mn/4gxg


URL: