Телевизээр хонжворт сугалаа болон дуудлага худалдаа явуулахыг хоригложээ
Телевизээр хонжворт сугалаа болон дуудлага худалдаа явуулахыг хоригложээ. Тодруулбал, Олон нийтийн телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр гаргаж байгаа талаар гомдол Харилцаа холбооны зохицуулах хороонд иржээ. Улмаар “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д өөрчлөлт оруулсан байна. Тус өөрчлөлтөөр телевиз нь эд мөнгөний хонжворт сугалаа болон бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага хуралдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй байхыг журамласан байна.
URL: