Өнгөрсөн сард БНСУ-д хоёр монгол эрэгтэй бусдын гарт амиа алджээ
БНСУ-д өнгөрсөн 12 дугаар сарын сүүлчээр хоёр монгол эрэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Нэг нь монголчуудын шинэ жилд оролцоод гэртээ хариад шөнө нь Монгол иргэнд хутгалуулан эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан байна. Одоогоор сэжигтэн этгээдийг цагдан хорьсон байгаа бөгөөд тухайн улсын хуулиар хариуцлага хүлээлгэх юм байна.
Амиа алдсан залуу 35 настай бөгөөд БНСУ-руу гурван сараар явсан байжээ. Түүний ирэх хугацаа нэгдүгээр сарын 07-нд байсан бөгөөд ийнхүү бусдын гарт амиа алдсан байна. Талийгаач найз охинтойгоо байсан ажээ. Хэрэг явдал БНСУ-ын Кёнги мужийн Почон хотод энэ сарын 2-ны 04.15 цагийн орчимд болжээ. Тодруулбал, 50 орчим настай А гэгч 12 сарын 31-нд болсон Монголчуудын шинэ жилийн үдэшлэг дээр анх танилцсан гэх бөгөөд тэр үедээ жаахан муудалцаад өнгөрсөн бөгөөд дараа нь согтуу үедээ талийгаачийн байрлаж байсан байранд нь ирж амийг нь хөнөөжээ. Талийгаачийн аав ээж нь тухайн улсад очиж хүүгийнхээ чандрыг авчирч, энэ даваа гарагт ажил явдлыг нь хийжээ. Найз охиных нь хэлж буйгаар “Тухайн үед шөнө унтаж байхад нэг хүн орж ирээд яах ийхийн зуургүй найз залууг маань хутгалсан. Эмнэлгийн тусламж авсан ч цаг оройтсон байсан. Яаж ч чадаагүй” гэжээ.
Харин нэг хэрэг нь мөн тухайн улсад болсон бөгөөд түр хугацаагаар очсон байжээ. Тухайн эрэгтэйг Солонгос хүн амийг нь хөнөөжээ. Сэжигтэн этгээдийг цагдан хорьсон байгаа ажээ. Ийнхүү хоёр Монгол иргэн хүний нутагт бусдын гарт харамсалтай амиа алдсан байна.
https://asu.mn/content/16102
URL: