Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

emdsan-1024x602Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн онд Монгол Улсын төсөв ДНБ-ий 5.1 хувь буюу мөнгөн дүнгээр 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан байгаа. 2022 оны гүйцэтгэл нь эдийн засгийн идэвхжил болон шинэ сэргэлтийн бодлого зэрэг олон бодлогын хүрээнд улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан.

ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 2.1 хувь болж гурван хувиар буурсан байна. Мөнгөн дүнгээр 1.45 их наяд төгрөгийн тэнцэлтэй болж сайжирсан. Давж олсон орлого болон хэмнэсэн дүнгээр тэнцэл сайжирсан үр дүнтэй гарлаа. Эдийн засгийн ангиллаар харвал,

Улсын төсвийн алдагдал 2.3 их наяд байх байсан зөрүү нь 1.1 их наяд
Орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийн ашигтай
Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай
Нийгмийн даатгалын сангийн төсөв 91.5 тэрбум төгрөг, Ирээдүйн өв сан 103.2 тэрбум төгрөгөөр тус тус давсан орлоготой гарлаа” хэмээн хэллээ.


URL: