Б.Ганчулуун: С.Батдөлийн үйлдсэн гэмт хэрэг багадаа 5-12 жилийн ХОРИХ ЯЛТАЙ
Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргатай холбоотой хэргийн талаарх мэдээллийг өгсөн юм.
Түүнчлэн нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас хэдэн хэрэг шалгаж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун хариулав.
Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас нүүрсний хулгайн нийт 15 гэмт хэргийг шалгасан. Үүнээс 15 хэрэг АТГ руу харьяаллаар шилжсэн. Одоо таван гэмт хэрэг цагдаагийн байгууллагад ажиллагаанд шалгагдаж байна. Тухайн хэрэгт холбогдуулан гурван хүнийг яллагдагчаар татсан. Мөн хэрэг бүртгэлтийн дөрвөн хэрэг байна” гэсэн юм.
URL: