Ерөнхий сайд “газрын наймаачдыг дэлбэлнэ” гэж мэдэгдсэний дараагаас газрын зөвшөөрлөө ЦУЦЛУУЛАХ хүсэлтүүд ирж эхэлжээ

1jUUfmWAOq2nmIrYggnuХууль зөрчин, их хэмжээний ашиг олсон, өөртөө давуу байдал олгосон албан тушаалтнуудыг шалгаж, илрүүлж, хариуцлага тооцох, алдагдсан боломжийг төлүүлэх Ерөнхий сайдын үндсэн бодлогын хүрээнд онилсон дараагийн бай нь газрын наймаачид гэдгийг өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.

Тэгвэл энэ мэдэгдлийн дараагаар өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр бүртгэлтэй газрын зөвшөөрлийг цуцлуулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд, сайд нар, төрийн өндөр албан тушаалтнууд хүсэлт гаргаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, газрын наймаачид, газрыг хууль бусаар олж авсан этгээдүүд сандралдаж, хөдөлгөөн хийж эхэлжээ.

Нэгэнт, Засгийн газрын хяналт шалгалт байгаа онилчихсон үед энэ мэт  хөдөлгөөн хийх нь уснаас хуурай гарах арга биш, эсрэгээрээ “хулгайгаа нуухын тулд” хийж байгаа арга ядсан үйлдэл болохыг сануулах нь зүйтэй. Учир нь салбарын сайд Б.Бат-Эрдэнэ уг албан тушаалд очсоноосоо хойш тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсийг нэмж, тухайн бүсүүдэд дахин газар олгохгүй байх шийдвэрийг гаргасаар ирсэн. Өөрөөр хэлбэл, хэн, хаана, ямар газар ашиглаж, эзэмшиж, өмчилж байгаа бүх мэдээлэл эртнээс цугларч, “газрын наймаачид дээр бөмбөг тэслэх суурийг хэдийн бэлдчихсэн байсан гэсэн үг юм.

Нүүрсний хулгай, төмөр зам, гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан, дээрэмдсэн асуудлууд өдгөө хуулийн байгууллагын анхааралд хэдийн орж, хяналт шалгалт, нэгжлэг баривчилгаа үргэлжилсээр байгаа. Тэгвэл ирэх долоо хоногоос газрын наймаачдын хууль бус хөрөнгөжилт, үрж зарсан үл хөдлөхүүд ил болох нь.

https://tsahiur.mn/n/s/12679


URL: