С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор боллоо
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 2023.01.06-ний шөнө саатуулсан. Тодруулбал, С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан юм.
Прокурорын байгууллагаас түүнийг нэг сар цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж, шийдвэрээ гаргажээ.
Яллагдагчаар татагдсан С.Батдөлийг нэг сар цагдан хорихоор болсон байна. Түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татжээ.
URL: