7.3 тэрбум төгрөгтэй нэр холбогдсон УБТЗ-ын албан тушаалтныг хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болно
“УБТЗ-ын албан тушаалтан “Б” болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт ₮7.3 тэрбумыг хураан авч, түүнийг баривчилсан” талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.
Тэгвэл яллагдагч “Б”-г шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан гэдгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал маргааш 10:00 цагаас товлогджээ.
URL: