Найруулагч М.Батболд УДЭТ-аар овоглоно
Шинэ оны босгон дээр Улсын драмын эрдмийн театр дөрвөн гишүүнээр бүл нэмлээ. Түүний нэг нь “Гэм зэм”, “Фауст”, “Опал” жүжгийг тайзнаа найруулан тавьж, чансаагаа таниулж чадсан “Орфей” театрын найруулагч М.Батболд бөгөөд тэрээр УДЭТ-ын найруулагчаар ажиллахаар болжээ. Мөн УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяа, туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав нарыг тус тус томилсон байна. УДЭТ өнгөрсөн 2022 оны эхэнд долоон жүжигчнээр бүл нэмж байсан билээ. Жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Н.Ялалт, Г.Отгонцэцэг, Т.Хулан, Д.Мөнх-Од, Д.Хосбаяр, Б.Бат-Өлзий гэсэн долоон жүжигчнээр бүрэлдэхүүнээ нэмсэн билээ.
URL: