Монгол сүмочид дахин дээд амжилт үзүүлжээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё энэ ням гарагт эхэлнэ. Тус тэмцээнээс өмнө уламжлал ёсоор бөхчүүдийн эрүүл мэнд, жин, өндрийн үзлэг хийгджээ.
Дээд зиндаанд хүч үзэж буй бөхчүүдийн дундаж өндөр 184.3 см байгаа бол жин нь 161.4 кг аж.
Рэйвагийн тав дахь жилийн анхны башёд сэкитори цолтой 70 бөхөөс хамгийн хүнд жинтэй нь Монгол сүмоч Ичиножёо А.Ичинноров 212 кг байгаа бол хамгийн хөнгөн нь Миягино дэвжээний бөх Энхо 105 кг байна.
Мөн хамгийн өндөр нь Миягино дэвжээний бөх, Монгол сүмоч Хокүсэйхо Э.Даваанинж 2 метр өндөртэй бол хамгийн намхан нь Энхо 167 см гэжээ.
URL: