Х.Нямбаатар: Хоёр гишүүн үл ялиг маргасан юм шиг байна. Нэр усыг нь хэлээд яах вэ

nyambaatarrrr-1024x728УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн өрөөнд нэр бүхий хоёр гишүүн нударга зөрүүлсэн гэх мэдээлэл гараад байна.

Мөн Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар Д.Пүрэвдорж гишүүний өрөөнд орж, тэдэнтэй уулзсан тухай ч мэдээлэл гарсан юм. Тухайн үед юу болсон талаар сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр “Хоёр гишүүн маргасан бололтой байна. Өөрсдөө ярих байх. Би гэрч биш.

Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирснийг шалгуулахын тулд Төрийн ордны хуулиар цагдаагийн байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын байгууллага руу хандаж, орох зөвшөөрөл авдаг. Түүнийг нь оруулах ёстой гэдгийг л хэлсэн. Бүрэлдэхүүн нь ирсэн.

Хоёр гишүүн хоорондоо үл ялиг маргасан асуудал байгаа юм шиг байна. Би нэр усыг нь хэлээд яах вэ” гэв.


URL: