Францын цагдаагийн газраас Г.Ган-Очирт 2.2 жилийн ял оноож, хорьжээ

4704f69e77a74c672d52e7476688a8b8Сонгуулийн хар машины IT инженерээр ажиллаж байсантайгаа  холбоотойгоор “сонгуулийн саналыг МАН хакердсан” зэрэг мэдээлэл гаргаж, Тагнуулын байгууллагад шалгагдаж, олны анхааралд орсон иргэн  Г.Ган-Очир Франц улсад гэр бүлээрээ очоод байсан бөгөөд тэрбээр тус улсын цагдаагийн байгууллагад баривчлагдаж, цагдан хоригджээ.

Тодруулбал, өнгөсөн 12-р сарын 28-ны өдөр тус улсад оршин суудаг монголчууд баяр тэмдэглэсэн бөгөөд энэ үеэр Г.Ган-Очир согтож, агсам тавьсан байна. Түүний энэ үйлдлийг зогсоохоор нэгэн эмэгтэй шаардлага тавьсан ба тухайн эмэгтэйтэй Г.Ган-Очир маргаж, зоджээ.

Энэ үеэр тус улсын цагдаагийн алба хаагчид орж ирж, Г.Ган-Очирыг баривчлан авч явсан бөгөөд шүүхээс 1.6 жилийн хорих ял оноожээ. Уг шийдвэрийг Г.Ган-Очир хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан ба тус улсын шүүх “Гэм буруугаа ухамсарлалгүй, шүүхийг үл хүндэтгэсэн” хэмээн нэмж, 6 сарын ял оноожээ.

Г.Ган-Очирыг Монголын цагдаагийн байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу интерполоор эрэн сурвалжилж байсан юм.


URL: