С.Эрдэнэ: АН-ын зөвлөгөөн гэгч АН-ыг дэндүү гутаасан, доош нь хийсэн үйл явдал болсон…

60936fab25111

Ардчилсан Намын “4/11″ мэдээллийн цаг боллоо. Хэвлэлийн бага хуралд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд нар оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ: “Өнөөдөр АН-ын нэр дээр сонгогдсон УИХ-ын гишүүд эрх баригчидтай хуйвалдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хулгайгаар дахин хийх гэж байна. Үндсэн хуульд хэн дуртай нь, дуртай үедээ гар хүрч болохгүй. Үндсэн хууль бол тусгаар тогтнолын баталгаа. Энэ бол ард түмэнтэйгээ байгуулсан төрийн гэрээ. Үндсэн хуулийн үнэ цэнэтэй зүйл, заалтыг өөрсөддөө тааруулан хэн дуртай нь өөрчлөх ёсгүй” гээд
- Өчигдөр болсон Эв нэгдлийн зөвлөгөөнийг та хэрхэн хүлээж авав. 1 сарын 10-нд болох ҮБХ-ны хуралд та оролцох уу? гэсэн сэтгүүлчийн асуултанд:
“Өчигдөр болсон Зөвлөлдөх зөвлөгөөн гэж зүйл болсон. Үүнд ҮБХ-ны гишүүн болон хороонд огт хамааралгүй, намын болон нам бус эрээвэр хураавар 140-өөд хүн оролцсон. Энэ бол зүгээр л зөвлөгөөн болсон. Үүнээсээ шийдвэр гэдэг зүйл гаргасан. Аливаа эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргадаг болохоос биш эрх зүйн үндэслэлгүй газраас шийдвэр гардаггүй юмаа.
Энэ бол АН-ыг дэндүү доош нь хийж, гутаасан үйл ажиллагаа болсон. 1 сарын 10-нд зарлагдаж байгаа хурал бол хууль бус. Энэ хурлыг зарлах эрх хэнд ч байхгүй.
УИХ дах АН-ын бүлэг АН-ын үйл ажиллагааг чиглүүлдэг дүрэм, журам, чиг үүрэг байхгүй. УИХ-ын тухай хуулийн 31.1 дээр тухайн УИХ-ын сонгуульд найм ба түүнээс дээш суудал авсан улс төрийн нам, эвсэл УИХ-д бүлэг байгуулж болно гэж заасан байдаг. Байгуулж болно гэдэг чинь бас болохгүй ч байж болно гэсэн үг. Та бүхэн санаж байгаа бол 2012 онд МАН бүлэг байгуулах хуулийн хугацааг хэтрүүлээд жил хэртэй бүлэггүй явж байсан. Дараа нь хуульд өөрчлөлт оруулж бүлгээ байгуулж байсан. Өчигдөрийн хурал бол хууль ёсны хурал биш. Тэнд зохион байгуулалт, тооллогын комисс, хурал даргалагч байгаагүй. Тэнд зүгээр л хэсэг бүлэг хүмүүс санал бодлоо солилцох гэж цугласан. Харин цуглааныг ашиглаж хэсэг бүлэг нөхдүүд АН-ын төлөөллийн төв байгууллагын хурлыг зарлах оролдлого хийж байгаа нь өөрөө дүрмийн бус, хууль бус ийм үйл ажиллагаа гэдгийг энд зориуд хэлье. 1 сарын 10-нд хууль ёсны ямар ч хурал АН-аас зарлагдаагүй” хэмээн хариуллаа.
Ч.Явуу
https://www.sonin.mn/news/peconomy/135067


URL: