​Хятадын ковидын халдвар дэлхийн эдийн засагт дахин түгшүүрийн дохио болж байна

image_660 (2)Дэлхийн бусад оронд ковидын өвчлөл бараг байхгүй болж байхад Хятад улсад ковидын халдвар эрчимтэй бүртгэгдэж байгаа нь дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлөх талаар шинжээчид хэлж байна. Өнгөрсөн сарын 2-нд Хятадад “COVID-19″-ийн тохиолдол дээд цэгтээ хүрсэн. Сүүлийн гурван долоо хоногт өвчлөл буурсан бөгөөд энэ нь цөөн тооны шинжилгээ хийсэнтэй холбоотой байж магадгүй аж.

Хятад улс “COVID-19″-ийг бууруулахад илүү тохирсон, зорилтот арга руу шилжиж чадахгүй байгаа нь жижиглэнгийн худалдаанаас эхлээд авто машины үйлдвэрлэл хүртэлх эдийн засгийн салбарт нөлөөлнө. 2022 оны арваннэгдүгээр сард Олон улсын валютын сангийн (ОУВС) гүйцэтгэх захирал Кристалина Георгиева Бээжинд хандан БНХАУ дэлхийн бусад орнуудад үзүүлэх нөлөөллийг харгалзан нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагааг хэрхэн үнэлж байгаа талаар ерөнхий хандлагыг өөрчлөхийг шаардсан.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, дэлхийн ДНБ-ий 18 орчим хувийг эзэлдэг Хятадад сүүлийн үед тохиолдож буй “COVID-19″-ийн халдвар эрчтэй нэмэгдэж байгаа нь дэлхийн эдийн засгийн түгшүүрийн хонхыг дахин чанга дуугарахад хүргэж байна.

Бэлтгэсэн Л.Дөлгөөн

Эх сурвалж: Worldometers, Globaltimes, Orfonline


URL: