Сайд Т.Аюурсайханыг “нүүрсний” гэх хэрэгт шалгаж эхлэв
“Эрдэнэс Тавантолгой” ХКийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарыг яллагдагчаар тооцон цагдан хорьсон 30 хоногийн хугацаа дуусаж буйтай холбоотойгоор тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх санал уржигдар НПГ-аас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.Тодруулбал, түүнээс гадна дээрх компанийн шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албаны дарга С.Энхтөр, “Сагсайс редер” ХХКийн захирал С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах шаардлагатай гэж мөрдөгч, прокурорууд үзсэн байна. Б.Ганхуягийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан төрсөн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтөр, С.Энхтүвшин, “Саран инж девелопмент” компанийн захирал О.Дагвадорж нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт буруутгаад буй билээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ганхуяг, С.Энхтөр, С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж өчигдөр гаргалаа. Тэгвэл “нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан АТГаас зарласан 17 хүний дунд “Эрхэт Монгол” группийн захирал, Өмнөговь аймгийн МАНын хорооны дарга Х.Мандахбаяр бий. Түүний холбогдсон үйлдлийг нягтлах ажлын хүрээнд
УИХын дэд дарга асан, Хөдөлмөр, нийгмиййн хамгааллын сайд Т.Аюурсайханыг шалгаж эхэлсэн байна. Т.Аюурсайхан хэрхэн холбогдож байгаа талаар бид дэлгэрүүлэн хүргэх болно.
Tac.mn
URL: