ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдоржийн “амбаар“-т ХУЛГАЙ орсон гэв үү?
Шинэ жилийн баяр өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт байрлах зуслангийн хауст хулгай орж, эд хогшлыг нь тоносон хэрэг гарчээ.
Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр дуудлага мэдээллийн дагуу иргэн Д-ийн эзэмшлийн хауст цагдаагийн байгууллагаас үзлэг хийж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ хаус нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн эзэмшлийнх гэжээ.
ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж нь тансаг зэрэглэлийн гурван давхар хаусаа амбаар гэж нэрлэсэн. Олон жил төрийн сайд хийсэн түүний хөрөнгө эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр байдаг гэдгийг хэлж байсан.
URL: