Луис Инасио Лула да Силва Бразилын шинэ Ерөнхийлөгч боллоо

2023010210261546290Тухайн орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 1-нд,  Луис Инасио Лула да Силва Бразилын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд тангараг өргөн Бразилын шинэ Ерөнхийлөгч болсон байна.

Мөн өдрийн 15 цагийн орчимд тэрээр Конгресст албан ёсоор ажлаа хүлээн авсан бөгөөд ерөнхийлөгч болсны анхны илтгэлээ тавьж, шинэ Засгийн газар ард иргэддээ итгэл хүлээлгэж, нийгмийн баталгааны төрөл бүрийн хөтөлбөрүүдийг эхлүүлж, эдийн засгийн өсөлтөд хүрэхийн төлөө хичээн ажиллах болно гэлээ. Мөн Бразилын ард иргэдэд хандан улс орондоо энх тайвныг уриалсан бөгөөд шинэ Засгийн газар жендерийн асуудал, орлогын тэгш бус байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдлыг арилгахын төлөө тууштай ажиллах бөгөөд боловсрол, олон нийтийн эрүүл мэнд зэрэг салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно гэж амласан байна.

2022 оны аравдугаар сард Бразилд Ерөнхийлөгчийн сонгууль болсон бөгөөд Хөдөлмөрийн намаас нэр дэвшигч, ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва сонгуулийн хоёр дахь шатанд 50.9 хувийн санал авчээ. Тэрээр 1989 оны ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн 3 удаа нэрээ дэвшүүлээд сонгогдож чадаагүй бөгөөд 2002 оны сонгуулиар буюу 4 дэх оролдлогоороо Ерөнхийлөгчид сонгогдож 2003 оноос 2011 он хүртэл Бразилын Ерөнхийлөгч байсан бол ийнхүү 77 насандаа дахин Ерөнхийлөгч боллоо.


URL: