2022 онд нүүрсний фьючерс үнэ 140 хувиар өсөж, таваарын зах зээлд өсөлтөөрөө тэргүүлэв

813414a0-9e61-43de-9130-207631d700dd2022 онд суурь металлуудаас никелийн үнэ хамгийн их өсөлттэй байлаа

2022 онд нүүрс болон байгалийн хий хамгийн өсөлттэй таваар байлаа. ОХУ Украины дайны улмаас дэлхий даяар эрчим хүчний хямрал болж, шатах түлшний үнэ өссөн юм. Мөн энэ онд нийлүүлэлт хязгаарлагдмал байх төлөвтэй байгаа нь үнэ үргэлжлэх өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

Австралийн Ньюкасл боомтод нүүрсний фьючерс үнэ 2022 онд 140 хувиар өсжээ. Энэ нь 2008 оноос хойших хамгийн огцом өсөлтөд тооцогдож байна.

Түүнчлэн ОХУ Европ руу байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоож, чухалд тооцогддог байгалийн хийн хоолойд гэмтэл гарснаар Европын бусад улсаас импортлох байгалийн хийн хэмжээ өсжээ. Улмаар АНУ-д байгалийн хийн фьючерс үнэ 20 гаруй хувиар өссөн байна.

Харин суурь металлууд дундаас никелийн үнэ 2022 онд хамгийн өсөлттэй буюу 45 хувиар өсжээ. Энэ нь 2010 оноос хойших огцом өсөлт болсон юм. Хэдий тийм боловч ирэх онд  нийлүүлэлт нэмэгдсэнээр никель болон цайрын үнэ буурах төлөвтэй гэж “Citi” группийн шинжээчид үзэж байна. Харин төмрийн хүдэр болон хөнгөн цагааны үнэ өсөлттэй байна гэж тооцоолжээ.

2023 онд тавааруудын үнэ харилцан адилгүй байх  ч хамгийн өсөлттэй байх хөрөнгийн тоонд багтаж байна.

https://bloombergtv.mn/news/g1q43


URL: