НАТО: ОХУ Украинд хяналтаа тогтоох гэсэн гол зорилгоосоо ухрах хүсэлгүй байна
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ВВС-д өгсөн ярилцлагадаа барууны улс орнууд удаан хугацаанд Украиныг дэмжих шаардлагатай байгаа талаар ярьжээ. “Бид холын аялалд бэлэн байх ёстой, учир нь Орос Украинд хяналтаа тогтоох гол зорилгоо орхих бодолгүй байна” гэж Столтенберг хэлэв.
Мөн Украины армийн амжилт Киевт удахгүй ялалт байгуулна гэсэн хуурамч мэдрэмжийг төрүүлэх ёсгүй гэжээ. “Украины цэргүүд хэдэн сарын турш эсрэг довтолсон. Гэхдээ ОХУ цэргийн дайчилгаа явуулж, цэргийнхээ тоог нэмэгдүүлснийг бид бас мэдэж байгаа. Дайчлагдсан хүмүүсийн ихэнх нь одоо бэлтгэлд хамрагдаж байна. Энэ бүхнээс харахад тэд дайныг үргэлжлүүлэхээр, мөн дахин шинэ довтолгоо хийхээр бэлтгэж байна” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ.
“Ихэнх дайн энхийн хэлэлцээгээр дуусдаг. Энэ дайн ч ийм байх магадлалтай. Гэхдээ Украины хувьд энх тайван тогтоох нөхцөл нь дайны талбар дахь хүчний тэнцвэрт байдлаас хамаарна” гэв. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өмнө нь Киев ялалтын төлөө байлдахаас өөр сонголтгүй болоод байна гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: ВВС
URL: