Хариуцлага алдсан Ерөнхий менежер Д.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн зарим дүүрэг тодруулбал Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл хангалтгүйгээс энэ сарын 27-нд давс авахаар тендер зарлаад буй. Тэгвэл өнөөдөр үдээс өмнө Улаанбаатар хотын Ерөнхий менежер Д.Ганболдыг давс, цас хайлуулагч бодисын тендерийг хугацаанд нь зарлаагүй, хариуцлага алдсан шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Өнгөрсөн баасан гарагт хотын дарга Д.Сумъяабазар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллахдаа холбогдох байгууллагууд, дүүргийн удирдлагууд хоорондоо уялдаа холбоо сул, зохион байгуулалтын хувьд алдаа гаргасныг онцолж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Тэгвэл хотын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу зарим дарга нарыг хариуцлага алдсан асуудал ил болж, ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

П.ГОО

http://www.shuud.mn/a/546028


URL: