Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Гавьяат цол, төрийн дээд одон медалиар шагналаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан эрхмүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат цол олгож байна.

  • ШУ-ы Гавьяат зүтгэлтэн цолоор- С.Дамдинсүрэн -ШУА-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор
  • Хүний гавьяат эмч- Сугарын Цэнджав
  • Гавьяат багш- Ж.Дэндэвдорж
  • Гавьяат багш- Г.Нанжид /Мандах их сургуулийн захирал/
  • Гавьяат багш- Б.Нансалмаа /ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга асан/
  • Гавьяат малчин- А.Батбуян /Өмнөговь аймгийн Мандал- Овоо сумын Мандал багийн тэмээчин/
  • Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан- Г.Чойжамж /Оточ манрамба дээд сургуулийн захирал/
  • Хүний гавьяат эмч- Ц.Рэнцэнмягмар- ХӨСҮТ-ийн зөвлөх эмч
  • ШУ-ы гавьяат зүтгэлтэн- С.Цэдэндамба /ТАЗ-ийн гишүүн, доктор, профессор/
  • ШУ-ы гавьяат зүтгэлтэн – Б.Сумъяабаатар /Хэлшинжлэлийн доктор, профессор/
  • Соёлын гавьяа зүтгэлтэн- Б.Октябрь /Кодак гэрэл зургийн төвийн захирал/
  • Гавьяат тамирчин- Д.Сугарсүрэн /Бодиболдингийн төвийн шүүгч/
  • Аж үйлдвэрийн гавьяаь ажилтан- Я.Гомбосүрэн /ШУТИС-ийн профессор/
  • Гавьяат жүжигчин – О.Мөнхтогтох- Морин хуурын чуулгын ятгачин
  • Гавьяат жүжигчин – Р.Амарбаяр- Морин хуурын чуулган хөгжимчин


URL: