БНСУ-ын ерөнхийлөгч асан Ли Мён Бакт өршөөл үзүүлжээ

712-167221582563abf0d280806СӨҮЛ. /NHK/. БНСУ-ын Засгийн газар авлига, хээл хахуулийн хэргээр 17 жилийн хорих ял эдэлж буй ерөнхийлөгч асан Ли Мён Бакт тусгай өршөөл үзүүлэхээр болжээ.

Мягмар гарагт Засгийн газар 2013 он хүртэл консерватив засгийн газрыг тэргүүлж байсан Ли Мён Бак тэргүүтэй 1300 гаруй хүнд өршөөл үзүүлсэн байна.
“Эдгээр хүмүүст өршөөл үзүүлэх шийдвэр нь үндэсний хүчийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.
Эрх баригч намын хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн шийдвэр хийгээд үндэсний эв нэгдлийг төлөөх зорилтыг сайшаасан бол сөрөг хүчнийхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна.
Өдгөө 81 настай Ли Мён Бак БНСУ-ын хамгийн том конгломерат болох “Samsung” группийн цөм гэгддэг “Samsung Electronics” компаниас хахууль авсан зэрэг хэргээр ял сонссон юм.
Ли Мён Бак нь өршөөлд хамрагдсан БНСУ-ын дөрөв дэх ерөнхийлөгч болж байгаа бөгөөд Чун Ду Хван, Ро Тэ У нарыг 1997 онд, Пак Ын Хэг 2021 онд өршөөлд хамруулжээ.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: