Б.Цэнгэл даргаа, 8 сарын өмнөх 1000 машин хаачив

CRaeFJecEKdCadLSY6Kf“Нүүрсний хулгайн хэрэг”-ийн асуудлаар зохион байгуулж буй Ерөнхий сонгосголд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл оролцож, төрийн өмчит компаниудын зарим тоон мэдээллийг танилцуулсан. Тэрбээр Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн төсвийн талаар “Монгол Улсад төрийн болон төрийн өмчийн оролцоотой 105 ААН, орон нутагт 267 ААН үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн өмчийн 105 ААН-д нийт 53.000 хүн ажилладаг… Төрийн өмчит компаниудын авлага нь 1.8 их наяд, өр төлбөр 18.1 их наяд төгрөгт хүрсэн. Өнгөрсөн оны байдлаар 10.6 их наяд төгрөгийн орлого олсон ч зардал нь 9.1 их наяд давсан” гэсэн нь  угаасаа уур хилэнтэйгээр сонсголд оролцож байгаа нөхдийг хатгахтай адил үйлдэл болсон.

Түүний эл мэдээллийг зарим судлаачид “дутуу дулимаг” гэсэн бол “Ерөнхий сонсголд оролцогч иргэд “Хангалтгүй. Төрийн өмчийн оролцоотой компаниуд дандаа дампуурдаг, алдагдалтай ажилладаг. Тэгсэн хэрнээ “Төр эрсдэлтэй салбаруудаа нуруундаа үүрч явдаг” гэж ард түмний тархийг угаасаар ирсэн.

Тэгвэл энэ дарга 8 сарын өмнө “Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, төсөвт байгууллагууд, яам, агентлагуудын ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн талаарх судалгааг гаргасан. Судалгаанд 1000 гаруй тээврийн хэрэгслийг хамруулсан. Эдгээр машины зардалд жилдээ 11 тэрбум төгрөгийн зардал гардаг. Жолооч нарын цалинд гэхэд жилдээ 4, сэлбэг хэрэгсэлд 1, даатгал, татварт 3 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ бол маш үрэлгэн зардал” гэж байсан.

Гэсэн ч тэр  ч юу ч шийдээгүй, юу ч шийдүүлээгүй” гэж бухимдав.

Үнэндээ бол Төрийн ордны хашаан дотор өнөөх том оврын автомашинууд нь өдөржингөө асаалттай зогсож  тэнд татвар төлөгчдийн мөнгө урссаар л байгаа.

Тийм дээ ч “8 сарын өмнөх 1000 машин юу болсон талаар тайлбар хийхийг олны зүгээс асууж эхэллээ.  Гэхдээ энэхүү “олон” гэдэг нь зөвхөн ард иргэд ч бус юм. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин ч бас “Төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалын асуудал, тэнд гарч буй худалдан авах, хууль бус борлуулалттай холбоотой асуудал нийгэмийг бухимдуулж байна” гэж хэлж байсан удаатай.

https://erennews.mn/article/58471


URL: