Д.Дагвадоржийг “362 мянган тонн нүүрс нууцаар хилээр гаргасан” хэмээн яллагдагчаар татжээ

6d3a9ee95d0b973fa00a81b2bf8ccc18 (1)

“Монпорт” ХХК захирал Г.Мөнхдөл, “Зунмен” ХХК захирал Ши Шао Хуаг, “Таван толгой транс” ХХК захирал Д.Дагвадорж нарыг нэг сар цагдан хориод байгаа билээ.

Тэгвэл “Таван толгой транс” ХХК захирал Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2 сая 185 мянга 795.47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361 мянга 498.33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсан гэх хэргээр яллагдагчаар татан, хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж.

iSee.mn


URL: