Нүцгэлсэн 17 иргэнийг ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР санхүүжүүлжээ
Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол” өнөөдөр /2022.12.21/ болж өнгөрлөө.
Гэхдээ сонсгол зохион байгуулж байгаа танхимын хуваарилалттай холбоотой маргаан үүссэний улмаас түр завсарласан. Харин энэ үетэй давхцан Сонсголд оролцож чадаагүй зарим жагсагчид дотогш оруулахыг шаардан, Төрийн ордны гадна нүцгэлэн, эсэргүүцэл илэрхийлсэн. Харин эрүүл мэндийн байгууллагаас тэдгээр жагсагчдын биед үзлэг хийж, нэгдүгээр зэргийн осголттой гэж үзэн эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч яваад байгаа юм.
Тэгвэл дээрх жагсагчид болон тэднийг удирдаж байсан жүжигчин У.Цогтбаяр нарын ард санхүүжүүлэгч байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
Авагдсан баримтад үндэслэн дөнгөж сая Сүхбаатар дүүрэгт байрлах нэр бүхий ресторанаас Н.Э гэх эмэгтэйг баривчлаад байна. Дээрх эмэгтэй нь өмнө нь Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан гэх бөгөөд түүнийг нэр бүхий жагсагчдад санхүүжилт өгч байсан гэдэг үндэслэлээр ийнхүү баривчиллаа.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, сэжигтэн гэгдэх эмэгтэй нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нартай холбоотой. Тэднээс их хэмжээний санхүүжилт авч байсан гэх бөгөөд дээрх санхүүжилтээр жүжигчин У.Цогтбаярт автомашин болон их хэмжээний бэлэн мөнгө өгсөн байна.
Түүнчлэн талбайн гэрүүдэд хонож, ордны үүдэнд нүцгэлсэн иргэдэд хамгийн багадаа хоёр тэрбум орчим төгрөг тараасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон ажээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг бид эргэн хүргэнэ.
https://news.zindaa.mn/4gae
URL: