Монголын Belly dance холбооны үүсгэн байгуулагч Н.Баярмаа Ази-Дэлхийн хошой аварга боллоо

319523897_1715766435486537_1590306887390694011_nГурван хүүхдийн ээж,  дөч гаран насандаа “Дэлхийн шүүгч” болж мөн “Arabian Snow Queen” үзүүлбэрээрээ 250 орны бүжигчидтэй өрсөлдөн тэргүүн байр эзлэн Ази-Дэлхийн хошой аварга боллоо. Н.Баярмаагийн  хувьд өмнөх тэмцээнүүдэд  хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Египет, Араб, Орос, Украйны бүжигчид байсан бол энэ удаагийн тэмцээнд Украйн бүсгүй байсан гэнэ.

“Бэлхүүсний бүжиг” буюу “Belly dance” бүжгээр Ази-Дэлхийн хошой аварга болсон бүжигчин Баярмаа одоогоос 14 жилийн өмнө “1001 шөнийн үлгэр” хэмээх бүжгээрээ олны танил болсон. Түүнээс хойш Араб бүжгээр галбиржуулан турааж, эмэгтэй хүний уян налархай хөдөлгөөнийг олноо гайхуулан яваа ба маш олон шавь нарыг бэлтгэн Азийн аваргыг хүртэл төрүүлсэн.

Түүний хувьд бүжигчин, жүжигчин, дуучин, дизайнер гээд маш олон мэргэжилтэй. Тэрээр СУИС-ийг төгсөөд “Өнгөт инээд” хамтлагт орж нэгэн тоглолтын үеэр Shakira-г дуурайн пароди хийжээ. Тэгээд энэ бүжгийг сурч, тайзан дээр бүжиглэхэд үзэгчид маш сайхан хүлээж авсан байна. Түүнээс хойш энэ бүжигт дурласан гэдэг. Тэрээр гурван хүүхдийн ээж болсон ч гоолиг сайхан биеэ алдалгүй гялалзаж явна.

Учир нь энэхүү бүжгээр хичээллэснээр гуалиг сайхан биетэй болохоос гадна жирэмсний дараа тулгардаг эмэгтэйчүүдийн бүхий л асуудлыг шийддэг гэнэ.


URL: