Америкийн амлалтууд хэзээ биеллээ олох бол?

712-16716132842022122015032542193“Сарын дараа юм уу жилийн дараа хүмүүс эргэж санах эсэх нь хамгийн чухал юм” гэж АНУ-ын Атлантын Судалгааны Зөвлөлийн Африкийн төвийн судлаач Хруби сүүлийн өдрүүдэд Америкт болж буй АНУ-Африкийн удирдагчийн дээд хэмжээний уулзалтын тухай хэлжээ.

Америкийн хувьд найман жилийн дараа уг уулзалтыг дахин зохион байгуулж байгаа ба энэ удаад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн Нарийн Бичгийн дарга Э.Блинкен, Батлан Хамгаалахын Сайд Ллойд Остин нар Африкийн 49 орон болон Африкийн холбооны удирдагчдын хамт уулзалтад оролцсон байна. АНУ-Африкийн удирдагчийн дээд хэмжээний уулзалтаар Африктай харилцаагаа бэхжүүлэхээ Америкийн тал амласан бөгөөд Байдены Засгийн Газар ирэх гурван жилд Африкт хамгийн багадаа 55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ.
Гэвч энэхүү уулзалт олон маргаан дагуулж өндөрлөв. “55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэнэ ээ? Америк өөрийн өрөө төлөхөө мартсан уу, удахгүй улс орных нь өр дээд хязгаараа давах гэж байна. Урьдаар өөрсдөө өрөө төлөх ёстой биш үү? ”, “түүхнээсээ л Америк Африкчуудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг байсан даа” гэх зэргээр цахим хуудсанд хүмүүс сэтгэгдлээ үлдээж байна. Мөн Африкийн холбооноос АНУ-д суугаа төлөөлөгч асан Аликана Чихомболи-Куео:  “АНУ-Африкийн удирдагчийн дээд хэмжээний уулзалт амжилтгүй болох нь тодорхой. Америкчууд Африкчуудад эрх тэгшээр хандаж эхэлсэн өдрөөс л бүх зүйлд өөрчлөлт гарч мэднэ” гэжээ.
Африк тив хүн амын хурдтай өсөлт, байгалийн баялаг нөөцтэй бөгөөд уламжлалт эдийн засгаас мэдлэг, технологийн эдийн засаг руу шилжиж байгаа тул их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байна. Америк дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны хувьд  Африкийн хөгжилд дэмжлэг үзүүлэх нь нэг ёсондоо сайн хэрэг. Гэхдээ Америкийн талаас Африкт хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нь геополитикийн зорилготойг шинжээчид онцолж буй юм.
Уг уулзалтын эхний өдөр АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Э. Остин “Африкийн эдийн засагт үзүүлж буй Хятадын нөлөөлөл өдөр ирэх тусам нэмэгдэж байна” гэдгийг дахин давтан онцолж байв. Мөн Америкийн гадаад харилцааны зөвлөл   “Хятад улс Африкийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж байна, харин АНУ Африктай дутуу харилцаж байна гэсэн шүүмжлэлд өртсөөр байна” гэж дүгнэжээ. Үүнээс гадна, “Орос-Украины мөргөлдөөн үргэлжилж буй үед Африкийн ихэнх улс Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан барууны орнуудын талд зогсохоос татгалзаж байгаа нь Африкийн “энерги”-йг Америкт харуулсан хэрэг боллоо” гэж Өмнөд Африкийн “Vanguard Group” судалгааны төвийн гүйцэтгэх захирал Жейсон Мусиёка өгүүлжээ.
Сүүлийн жилүүдэд Америк Африкийн орнуудад туслалцаа үзүүлнэ гэж хэлсээр ирсэн, амласаар ирсэн, гэхдээ амлалтаа огт биелүүлж байгаагүй нь хачирхалтай. Энэ оны 8-р сард АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Э.Блинкен Африкийн тухай  АНУ-ын стратегийн талаар  “Бид АНУ-Африкийн удирдагчийн дээд хэмжээний уулзалтыг зохиож байгаа нь Африкт дэмжлэг үзүүлнэ гэсэн амлалтаа биелүүлэх зорилготой” гэсэн юм. Гэхдээ Америк урьд нь  удаа амлалтаа биелүүлж байсан уу? “Африкийн цахилгаан эрчим хүч” төслийг л жишээ татахад, 2013 оны 6-р сард АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Африкт айлчлахдаа “Африкийн харанхуй байгаа газруудыг бүгдийг нь гэрэлтүүлнэ” гэж ам бардам хэлсэн юм. Гэвч амлалтынхаа дөрөвний нэг хувийг ч биелүүлээгүй.
 Африкт чин сэтгэлийн дэмжлэг л хэрэгтэй. Тиймээс ч Америк чин сэтгэлээсээ Африкийг хүндэтгэж, амлалтуудаа бодитоор хэрэгжүүлэх нь юу юунаас  чухал юм.
Наянтайгийн Далантай


URL: