Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

viber_image_2022-12-19_12-06-56-517_20221220112714

Монгол Улсын Засгийн газраас “Тавантолгой төмөр зам” ХХК-д томилогдсон Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа. Хил орчмын бүсийн Гашуунсухайт өртөөнөөс эхлэн хил холболтын ажлын явц, Шилжүүлэн ачих терминал болон Тавантолгой өртөө хүртэлх трассын дагуух дохиолол холбоо, эрчим хүч, зөрлөгүүдийн барилга байгууламж зэрэг төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалттай танилцан, үүрэг чиглэл өгч ажиллав.


URL: