Тайландын хөлөг онгоц живж, 31 далайчныг хайж байна
Тайландын Сиамын буланд “Сукхотай” хөлөг онгоц шуурганы үеэр живж, 31 далайчин сураггүй болжээ.
Уг онгоцонд 106 далайчин байсан бөгөөд 75-ыг нь аварч чадсан байна.
Тайландын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц живсэн газар руу тусламж үзүүлэхээр хөлөг онгоц, нисдэг тэрэг, чирэх завинуудыг илгээжээ. Аврагч нар 31 далайчныг хайж байгаа аж.
Хөлөг онгоц хүчтэй салхины улмаас живсэн байна. “Сукхотай” хөлөг онгоцыг АНУ-д бүтээсэн бөгөөд Тайландын цэргийнхэн хөлгийг 1987 оноос ашиглажээ.
URL: