Д.Мөнх-Эрдэнийг нэг сар цагдан хорихоор болжээ

CapturemunkuuМонгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг АТГаас шалгаж байгаа бөгөөд мөн зөрчлийн хэргээр шалгагдаж байхдаа согтуурч, амгалан тайван байдал алдагдуулсан хэмээн цагдаагийн байгууллагаас энэ сарын 18-ны өдөр албадан эрүүлжүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр түүний ажлын байр болох Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” тауерийн дугаар тоот хаягтай орон байранд хэргийн газрын үзлэг хийжээ. Мөн түүнийг шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна. Тодруулбал энэ сарын 19-нөөс ирэх нэгдүгээр сарын 19 хүртэл хоригдохоор болжээ. 


URL: