Хэрэг 16 жилийн дараа шийдэгдэж, Ш.Алтантуяагийн ар гэрт $1.1 саяыг олгохоор болов

GbmJpQFS9vDJe2NJh0i3Малайз Улсад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурал Малайз Улсад 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн Малайз Улсын цагдаагийн хоёр ажилтан болон Абдул Разак Багинда нарыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, хууль бус шийдвэр гаргасан хэрэгт гэм буруутайд тооцож, нийт 5 сая малайз рингитийг (1,1 сая орчим ам.доллар) нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн байна.

16 жилийн дараа шийдвэрлэгдэж буй тус иргэний хэргийн шүүх хуралд талийгаач Ш.Алтантуяагийн аав, нэхэмжлэгч С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч Б.Баяр, К.Сангийт, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Монгол Улсаас Малайз Улсад суугаа Өргөмжит консул А.Рейнолдс нар цахимаар оролцсон гэж ГХЯ мэдээллээ.


URL: