“HOOK” энтертайнмент И Сын Гитэй тохиролцохыг хүсжээ

kwonАрванхоёрдугаар сарын 16-ний өдөр буюу өнөөдөр “HOOK” энтертайнмент албан ёсны мэдэгдэл хийж дуучин И Сын Гид 5.4 тэрбум вон төлсөн болохоо мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд “HOOK энтертайнмент байна. Юуны түрүүнд бид хүнд хэцүү үеийг даван туулж байгаа дуучин И Сын Гигээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Өмнө нь мэдээлж байсанчлан “HOOK” энтертайнментаас И Сын Гитэй гэрээ байгуулсан хугацаандаа түүний дуунуудаас олсон орлогынхоо дэлгэрэнгүй тайланг гаргаж өгөхийг хүссэн. Мөн тайланд үндэслэн татвараа төлөхийг хүссэн. Үүний дагуу манай энтертайнмент энэ долоо хоногийн эхээр бүх файлаа хүргүүлж, түүний хүсэлтийг биелүүлж, түүнтэй тохиролцохыг хүссэн.

Гэсэн ч И Сын Ги “HOOK” энтертайнментаас нэхэмжилж буй мөнгөн дүн, тайлан дээрх дүнгээс хол зөрсөн тул бид тохиролцож чадаагүй. Гэсэн ч бидэнтэй урт хугацааны турш хамтран ажилласан И Сын Гитэй холбоотой хууль эрх зүйн маргааныг аль болох хурдан эцэслэнэ гэж найдаж байна. Бид И Сын Гид үндсэн орлого 1.3 тэрбум, хөгжмийн түгээлтээс олсон орлого 2.9 тэрбум, хүү 1.5 тэрбум вон төлсөн.

Манай агентлаг И Сын Гид ямар нэгэн хэлбэрээр төлөөгүй үлдсэн өр байхгүй гэдгээ баталж, агентлагийнхаа байр суурийг хамгаалан, уг хэрэгт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгээ шүүхэд мэдэгдсэн. Удирдагын гаргасан алдаанаас болж ийм үл ойлголцол үүсэж, хууь эрх зүйн маргаан бий болгосонд И Сын Гигээс дахин уучлалт хүсэж байна.

Цаашид энэхүү үл ойлголцолыг шийдэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, ажилчдынхаа цалин хөлсийг одооноос эхлэн цаг тухайд нь олгох болно. Сүүлийн үед болсон үйл явдлаас болж хохирсон бүх хүмүүсээс уучлалт хүсэж байна” гэжээ.

Удахгүй И Сын Гигийн талынхан тайлбар өгөх төлөвтэй байна. И Сын Ги тус агентлагтай сүүлийн 18 жилийн турш хамтран ажиллаж буй. Энэ хугацаанд жүжигчнээс гадна дуучнаар ажиллаж байсан тэрээр нийт 137 дуу гаргажээ. Эдгээр дуунуудаас олсон орлогын нийт хэмжээ ойролцоогоор 9.6 тэрбум вон болж байгаа тухай тооцоог И Сын Гигийн тал гаргасан. Энэхүү мөнгөнөөс И Сын Ги-д хувь өгдөггүй байсан тухай мэдээлсэн бөгөөд И Сын Гигийн тал харилцан тохиролцох бодолгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн билээ.

“HOOK” энтертайнмент сүүлийн үед дэлхийн хэмжээнд алдартай болсон ажилчдаа алдсан. Тэд гэрээгээ цуцлан өөр агентлагт харьаялагдах болжээ.

https://news.zindaa.mn/4g3w


URL: