“Энконта” таурт гарсан галыг унтрааж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

G2CneCx0IdCqVKu2CP3EБаянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энконта таурын 3-р байрны 6 давхарт гал гарчээ.

Гал гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр Онцгой байдлын албанд 10:21 цагт хүлээн авсан байна. Хамрах нутаг дэвсгэрийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 14-р ангийн алба хаагчид хүрэлцэн очиж галын нэг цагийн дотор бүрэн унтрааж ажилласан байна.

Тодруулбал, 16 давхар барилгын 6 давхарт гал тогооны өрөөнд гал гарч агааржуултын хоолойгоор дамжин давхарууд руу утаажилт үүссэн байжээ. Алба хаагчид 11:18 цагт галын тархалтыг зогсоож, 11:26 цагт бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж амь насыг нь авран хамгаалсан байна.


URL: