АТҮТ-ийг авлигадсан нүүрс тээврийн 20 компанийн 15 нь ХЯТАД эзэнтэй байна
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр АТҮТ-ийг авлигадсан нүүрс тээврийн компаниудын нэрсийг зарласан. Сайдын зарласан 20 компанийн эцсийн өмчлөгч нь хэн байв гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаад байна.
Хамгийн хачирхалтай нь өнөөдөр зарласан компаниудын дийлэнх нь ХЯТАД эзэнтэй байна. Тэгвэл ХЯТАД эздүүдээс авилга авсан Авто тээврийн үндэсний төвийн 30 гаруй албан тушаалтнуудыг хэн байв гэх асуудал анхаарал татна. Тэд улс хоорондын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан нь тогтоогдсон.
АТҮТ-ийг “авлигадсан” компаниудыг нэрс, өмчлөгч нар
- “Азын хишиг дэлгэрэх” ХХК
Тодруулга: “Азын хишиг дэлгэрэх” ХХК “Friend & Fortune S Corporation” компанийн эзэмшилд шилжүүлснээр бүртгүүлсэн. Гүйцэтгэх захирлаар нь Baoyin Hexige гэх БНХАУ-ын иргэн ажилладаг. Эцсийн өмчлөгч нь Luo Roger Jie.
- “Дагалай шарга наян найм транс” ХХК
Тодруулга: Wu Уun dalai. Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Friend & Fortune S Corporation” компанийн эзэмшилд байдаг. Эцсийн өмчлөгч нь мөн л Luo Roger Jie гэх гадаад иргэн.
- “Далингийн хишиг тээвэр” ХХК
Тодруулга: “Далингийн хишиг тээвэр” ХХК нь Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл шинэчлэгдээгүй. Харин ЭРГЭЛТ.мн сайтад 2022 оны есдүгээр сарын 22-нд мэдээлснээр “Далингийн хишиг тээвэр” ХХК “Тэнгри транс групп” нэртэй байсан. “Тэнгри транс групп” нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Friend & Fortune S Corporation” компанийн эзэмшилд байдаг. Сонирхол татаж байгаа зүйл нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 2019 онд энэ компанид хувь эзэмшиж байсан ба нэрээ бүртгэлээс хасуулжээ.
- “Ивээл сар транс” ХХК
Тодруулга: Мөн л Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Friend & Fortune S Corporation” компанийн эзэмшилд байдаг компани. Эцсийн өмчлөгч нь мөн л Luo Roger Jie гэх гадаад иргэн.
- “Хишигсайхан Ундрах” ХХК
Тодруулга: “Сан тээвэр групп” ХХК-ийн нэрийг “Хишиг сайхан ундрах” болгон өөрчилсөн. Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Friend & Fortune S Corporation” компанийн эзэмшилд байдаг компани. Эцсийн өмчлөгч нь мөн л Luo Roger Jie гэх гадаад иргэн
- “Гуо Хуй” Олон улсын тээвэр ХХК
Тодруулга: БНХАУ-ын иргэн Li Wenbin, Chen Mei Li, Shu Hu нар хамтран эзэмшдэг.
- Эн Эйч Ай Ди Эл дүүлэн ХХК.
Тодруулга: БНХАУ-ын иргэн Lulu-гийн эзэмшилтэй.
- “Итайкар” ХХК
Тодруулга: Өмнөговь аймгийн Тавантолгой нүүрсний уурхайгаас Гашуунсухайт, Ганцмод боомт чиглэлд нүүрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэхээр тусгай зөвшөөрөл авсан. Өмчлөгч нь мөн л Xu Tongsheng гэх БНХАУ-ын иргэн.
- “Их хүрэм хар” ХХК
Тодруулга: Өмнөговь аймгийн Тавантолгой нүүрсний уурхайгаас Гашуунсухайт, Ганцмод боомт чиглэлд нүүрс тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй
- “Монпорт” ХХК
Тодруулга: “Монпорт” ХХК нь “Виктори Көүл Транс Корпорэйшн” охин компани юм. Эцсийн өмчлөгч мөн БНХАУ-ын иргэн.
- “Тавантолгой шинэ” ХХК
Тодруулга: Эцсийн өмчлөгч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ. 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа компани юм.
- “Мөнх зоригт транс” ХХК
Тодруулга: БНХАУ-ын иргэн Xiaoping Wang гэх хүний эзэмшил бүхий компани
- “Мөнхийн буухай” ХХК
Тодруулга: Компанийн эцсийн өмчлөгч Ринчиннов Мөнхбаяр. Энэхүү компанийг Миллион Тракс компани хэмээн БНХАУ-ын иргэн Wu Sek Un-тай хамтран эзэмшиж байсан байна. Wu Sek Un нь 2017 онд компанийн бүртгэлээс хасагджээ
- “Галбын түмэн хөлөг” ХХК
Тодруулга: 2018 онд бүртгэгдсэн. БНХАУ-ын иргэн Xiaoping Wang гэх хүний эзэмшилд байдаг компани юм.
- “Жавхлант жолоо” ХХК
Тодруулга: 2017 онд байгуулагдсан БНХАУ-ын иргэн Wu Sek Un-ийн эзэмшилд байдаг компани
- “Элийн цагаан харгуй” ХХК
Тодруулга: 2018 онд байгуулагдсан Xiaopin Wang хэмээн БНХАУ-ын иргэний компани
- “Сан тээвэр групп” ХХК
Тодруулга: 2007 онд байгуулагдсан Л. Зандаръяа гэх хүний эзэмшил бүхий компани
- “Ульган сар транс” ХХК
Тодруулга: 2018 онд байгуулагдсан. Л. Зандаръяа гэх хүний эзэмшил бүхий компани
- “Тэнгри транс групп” ХХК
Тодруулга: 2012 онд байгуулагдсан. Л. Зандаръяа гэх хүний эзэмшил бүхий компани
- “Баян говь транс” ХХК
Тодруулга: 2014 онд байгуулагдсан. . Л. Зандаръяа, Ч.Наранцэцэг нарын эзэмшил бүхий компани
П.ГОО
http://www.shuud.mn/a/545515
URL: