АНУ Оросоос нефть худалдаж авахгүй

anu_KOK4414 copy (1)

АНУ стратегийн нөөцөө нөхөхийн тулд Оросоос нефть худалдаж авахгүй талаар Цагаан ордноос мэдэгджээ.

АНУ Оросоос нефть худалдаж авах гэж хичээхгүй бөгөөд ОХУ-аас нефть импортлох нь хориотой талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Карин Жан-Пьер мэдээлсэн байна.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үндэсний нөөцөө бүрдүүлэхийн тулд Оросын нефтийг худалдаж авах боломжийг судалж байгаа эсэх талаарх асуултад дээрх хариултыг өгчээ.


URL: