Жагсаалын үеэр цагдаагийн найман алба хаагч бэртсэнээс нэгийнх нь хамрын яс хугарчээ

aOBSIVOnvxiYGG8G2hRrАрванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж, 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ хугацаанд жагсаал, цуглаантай холбоотой цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 14 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн 1, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа 5, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 8 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Зөрчлийн шинжтэй 28 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс 25-ыг нь шийдвэрлэж, ажиллагаанд 3 зөрчил байгаа аж.

Жагсаал цуглааны үед жагсагчдын зүгээс чулуу, гарын доорх бусад материалыг ашиглан эсэргүүцэл үзүүлснээс 8 алба хаагч гэмтэж, бэртсэнийг яаралтай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллагад хүргүүлж, цагдаагийн 1 алба хаагчийн хамрын яс хугарсан тул Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийлгэн, хэвтэн эмчлүүлж байна гэж мэдээллээ.

Жагсаал, цуглааны нөхцөл байдалд дүгнэлт хийхэд өдөрт дунджаар 800-2500 орчим иргэд жагсаал, цуглаанд оролцож, 8-ны өдрөөс эхлэн давхардсан тоогоор 56 иргэн суулт хийж байна.

Түүнчлэн ЦЕГ-аас “Жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллагаас жагсагч иргэдэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангаж оролцох, бага насны хүүхдийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байх талаарх зөвлөмжийг Хүний эрхийн үндэсний комисстой хамтранхэвлэл, мэдээллийн байгууллага болон тухайн газар, оронд чанга яригчаар тасралтгүй хүргэж, жагсагчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Гэсэн хэдий ч жагсаал, цуглаанд оролцогчид согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусдыг хууль бус үйлдэлд өдөөн хатгаж, зөрчил үүсгэх, морь мал, амьтан оролцуулах, өөрийгөө шатаах зэрэг үйлдлүүд гарсаар байна.

Мөн 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд жагсагчидруу дайрч биед нь халдах оролдлого хийх явцад цагдаагийн байгууллагаас шуурхай таслан зогсоож, нийт 15 иргэнд холбогдох шалгалтыг явуулж, 8 иргэнийг эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгч, анхан шатны тусламжийг үзүүлсэн.

15, 16-ны өдрүүдэд жагсаал, цуглаанд оролцогчдоос бие дээрээ шингэн зүйлс асгаж өөрийгөө шатаах үйлдэл гаргасан бөгөөд дээрх үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас шуурхай таслан зогсоож,холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тухайн үйлдлүүдээс үүдэн гарах эрсдэлийг  Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.1 дэх хэсэгт заасны дагуу жагсаал цуглааныг зохион байгуулж буй нэр бүхий иргэд хүлээх хариуцлагатай гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байна.

Мөн тухайн жагсаал цуглаанд оролцогчдын зорилгыг алдагдуулах, эмх замбараагүй байдалд өдөөн турхихрах, зорилготой гадна, дотны санхүүжилттэй байж болзошгүй иргэдийг цагдаагийн байгууллагаас тухай бүр холбогдох шалгалтыг хийж ажиллаж байгааг иргэд маань зөвөөр ойлгох хэрэгтэй” гэлээ.

https://tsahiur.mn/n/s/12405


URL: