Домогт Шохэй Оно зодог тайллаа

BzMYHUYR7C1Lh7WdaKWR“Рио-2016″, “Токио-2020″ олимпийн наадмын аварга, “Рио Де Жанейро-2013″, “Астана-2015″, “Токио-2019″ дэлхийн аварга, өнөө цагийн жүдогийн домог Шохэй Оно зодог тайлахаар болсноо албан ёсоор зарлалаа.

Түүний энэхүү гэнэтийн шийдвэр жүдогийн ертөнцийг цочирдуулсан. 30 настай домог цаашид Их Британид дасгалжуулагчаар суралцаж, Японы шигшээ багтаа ажиллах сонирхолтой байгаа гэнэ.

Оно 2010 оноос олон улсын түвшинд 122 барилдаан хийж 113 ялж 9 удаа ялагдсан. Үүнээс 2014 оноос хойш ганцаарчилсан барилдаанд ялагдаагүй юм.

Эх сурвалж: MGL SPORT


URL: