Хоёр жилийн дотор хөрөнгө, орлого нь огцом өссөн О.Ганбат нийслэлийн Цагдаагийн газрыг удирдана

viber_image_2021-09-06_10-27-31-680Өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг Гаалийн Ерөнхий газрын даргаар томилсон. Тэгвэл түүний оронд Тээврийн цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатыг томилсон байна.

Түүний хувьд өмнө нь Булган, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Түүний хувьд хоёр жилийн өмнө Тээврийн цагдаагийн албаны даргаа томилогдож байв. Түүний хувьд 1998 онд цагдаагийн дээд сургуулийг төгсөж  Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгчөөр томилогдон  ажлын гараагаа эхлүүлжээ. Ийнхүү хоёр аймгийн цагдаагийн дарга, Тээврийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Одоохүүгийн Ганбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

Түүний хувьд 2020 онд 35 сая төгрөгийн жилийн орлоготой байсан бол өнгөрсөн 2021 онд 326 сая төгрөгийн орлого олсон тухайгаа хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Мөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ч огцом өссөн байна. Хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, нэг хашаа байшинтай. Өнгөрсөн онд зуслангийн байшин худалдан авсанаа хөрөнгө орлогодоо мэдүүлжээ. Түүний хөрөнгө орлогоос огцом өсөлттэй байгаа бас нэг зүйл нь ДӨРВӨН сая төгрөгийн хадгаламж 200 сая төгрөг хүртлээ өссөн байна. Ийнхүү Тээврийн цагдаагийн газрын даргаар ажиллах хугацаандаа цөм баяжсан О.Ганбат нийслэлийн цагдаагийн газрыг удирдахаар болж байна.

П.ГОО

http://www.shuud.mn/a/545536


URL: