Алдарт дуучин Селин Дион хүнд өвчний улмаас тоглолтуудаа цуцаллаа
Алдарт дуучин Селин Дион ховор тохиолддог мэдрэлийн эмгэгийн улмаас ирэх жил Их Британи болон Европт төлөвлөсөн шоу тоглолтдоо оролцох боломжгүй болжээ. Энэ өвчний улмаас алхах болон дуулахад хүндрэлтэй байгаа аж.
Мөн өдгөө 54 настай тэрбээр “маш удаан хугацаанд эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд хүнд өвчинтэй нүүр тулж өнгөрүүлсэн бүхий л бэрхшээлтэй зүйлээ ярих нь хэцүү байна” гэж ярьжээ. Түүнчлэн ирэх 2 сард Европ дахь аялан тоглолтоо дахин эхлүүлэхэд бэлэн биш байна гэдгээ зарлахдаа сэтгэл дундуур байгаа хэлсэн байна.
Мөн түүний тоглолтууд өмнө нь цар тахлын улмаас болж хойшлогдож байсан юм. Өнгөрсөн пүрэв гарагт Селин Дион фэнүүддээ хандан “надтай маш чадварлаг, гайхалтай эмч нарын баг байгаа, мөн үр хүүхдүүд маань хамгийн их хань болж, дэмжиж байгаа” гэдгээ хэлжээ.
Эх суравлж: BBC
URL: