Д.Бат-Эрдэнэ: Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ-ын бүрэн эрхээс татгалзаж, шалгуулахад бэлэн

Д.Бат-Эрдэнэ-Эрх-баригчид-А.Адъяасүрэн-бид-хоёрын-нэрийг-хаа-хамаагүй-хэлж-хууль-зөрчиж-байна-1024x583УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой хийсэн мэдээлэл дотор миний нэр явж байгааг гайхаж байгаа. Надад ямар нэг байдлаар АТГ болон хууль шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй. Ямар нэг хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд, тэр тусмаа нийгэм маш их бухимдалтай байгаа энэ үед хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо. Тэд бүгд нүүрсний хулгай хийчихсэн хүмүүс шиг ойлгогдож байна. Миний бодлоор нэр зарлагдсан 17 хүний дундаас нүүрсний хэрэгт ямар нэг байдлаар холбогдохгүй байх гэдэгт итгэлтэй байна. Мөн би төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний асуудалтай ямар ч холбоогүй. Харин орон нутгийн 51 хувийн өмчтэй, 49 хувь нь Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалсан 2000 орчим хувьцаа эзэмшигчтэй “Тавантолгой” компанид би том хувьцаа эзэмшигч мөн. Гэхдээ энэ мэдээлэл бүх талаар нээлттэй байдаг. Орон нутгийн эзэмшлийн Тавантолгойн нүүрс олборлолт, хилээр гаргасан тоон хэмжээ зөрсөн гэдэг өмнө нь гарсан асуудалд би нөлөөлөх боломжгүй. Тэнд би аж ахуй эрхэлдэггүй, зүгээр л хувьцаа эзэмшигч. Мөн дээрх асуудалтай холбоотой эрүүгийн хэрэгт өмнө нь нэр холбогдож, шалгагдаж байгаагүй. Би нүүрсний хулгайтай ямар байдлаар холбоогүй. Орон нутгийн Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд энэ компанийг хамгийн ашигтай, зөв байгаасай гэдгийн төлөө л ажилладаг хүн. Надад нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар УИХ-ын бүрэн эрхээс татгалзаж шалгуулахад асуудал байхгүй. Бүх талаар шалгуулахад бэлэн байна” гэлээ.


URL: