Тяньжинь хотын шинэ дүүрэгт 76 тэрбум 330 сая юанийн 100 төсөл хэрэгжүүлнэ
Тяньжинь хотын Биньхай шинэ дүүрэгт хэрэгжих 100 гол төсөлд гарын үсэг зурах онлайн арга хэмжээ өчигдөр/2022.12.13/ болжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 76 тэрбум 330 сая юаньд хүрснээс дотоодын хөрөнгө оруулалт 69 тэрбум 930 сая юань, гаднын хөрөнгө оруулалт 920 сая ам.доллар болсон байна.
Биньхай шинэ дүүргийн холбогдох албанаас мэдээлснээр, өмнөх төслүүдтэй харьцуулахад энэ удаагийн төслүүд нь хөрөнгө оруулалтын эх үүсвэр төвлөрсөн, хамарсан цар хүрээ өргөн, стратегийн ач холбогдол бүхий шинэлэг салбарын эзлэх хувь ихээхэн нэмэгдсэн, томоохон төслүүдийн эзлэх хувь өндөр байгаа зэрэг онцлогтой байгаа аж. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр Хятад Улсын эдийн засгийн гурван том бүс дэх хөрөнгийн урсгал идэвхтэй байдаг бүс нутагт төвлөрч байна. Төслүүдийг аж үйдвэрлэлийн төрөл ангиллаар авч үзвэл, шинэ үеийн мэдээллийн технологи, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, шинэ материалын үйлдвэрлэл, био аж үйлдвэр, автомашин болон шинэ эрчим хүчний автомашин зэрэг стратегийн ач холбогдолтой шинэлэг 88 төсөл байгаа юм. Хөрөнгө оруулалтын хувьд 50-100 сая юанийн хөрөнгө оруулалттай 11 төсөл, 100 саяаас 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай 44 төсөл, 1-3 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай 13 төсөл, 3-5 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай 9 төсөл, 5 тэрбумаас дээш юанийн 1 төсөл байгаа юм. Үүнд ам.долларын хөрөнгө оруулалттай 9 төсөл байгаа бөгөөд томоохон төслүүд 79 хувьд хүрсэн нь Биньхай шинэ дүүргийн чансаатай хөгжилд хүчтэй түлхэц болно гэж үзэж байна.
Эх сурвалж: cri.cn
URL: