Ш.Раднаасэд: Дарга нарыг дагаж гүйдэггүй, өрөө тасалгаагаар нь орж явдаггүй хүмүүсийг “номхон тэмээг ноолоход амар“ гэгчээр зарлаж байна

radnuuНүүрсний хэрэгт шалгагдаж буй УИХ-ын нэр бүхий таван гишүүн мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ”Авлигатай тэмцэх газраас бид нартай нэг ч удаа уулзаагүй байж байгаад гэнэт нэр зарласан. Жинхэнэ хулгайч нар үлдэж байна. Харин дарга нарыг дагаж гүйдэггүй, өрөө тасалгаагаар нь орж явдаггүй хүмүүсийг номхон тэмээг ноолоход амар гэгчээр зарлаж байна. Прокурор болон хуулийн байгууллагуудаас нэр гараагүй, харин намаас нэр өгсөн байна. Үүний учир байдлыг нэр зарласан хүмүүсээс асууна. Бодит үнэн байдлыг шалга чадахгүй бол энэ байгууллага татан буугдах ёстой.

Олон хоног жагсаж байгаа ард иргэдийн уурыг намжааж, тараахын тулд нэр зарласан болж харагдах гэж байгаа бол эндүүрч байна. Өмнө нь олон удаа ийм зүйл болсон. Танил сценар. Юманд хэмжээ хязгаар гэж бий, хэтэрч байна. Миний хамаарал бүхий хүмүүс дунд уул уурхайн бизнес эрхэлдэг хүн байхгүй. Жинхэнэ хулгайчдаа яагаад зарлахгүй байгаа юм. 40 их наядын хулгайг гудамжнаас хийж чадахгүй. Ордон дотор хийнэ. Ордон дотроос хулгайчийг хайх хэрэгтэй. Хятадын талаас нэр өгөхгүй байна гэж байна. Худлаа шүү дээ. Монгол Улсын газар нутаг дээр хийсэн гэрээг Монгол Улсын хуулиар шалгах ёстой. Хятадаас зөвшөөрөл авна гэж юу байдаг юм”.


URL: